Э.Гантуяа, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртжээ

2016 оны 2 сарын 21

Азийн аваргаас Э.Гантуяа, Д.Хүдэрбулга нар тус тус 30 дахь хүрэл медалийг хүртжээ

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод үргэлжилж байна. Бямба гаригт/02.20/ эмэгтэй 58, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

57 кг-ын жинд 16 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер С.Батболд нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Сандееп Томарт 3:5 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Тайваны бөх Чин Фуг 10:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө Ираны бөх Жонес Фируз Сармастидажалийг 16:8 онооны харьцаагаар дийлжээ.  

65 кг-ын жинд 19 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Киргизийн бөх Улукмен Маматовыг 12:2, хоёрдугаар тойрогт Сирийн бөх Чамара Миландаг 10:0 онооны харьцаагаар хожиж, гуравдугаар тойрогт Ираны бөх Мейсам Аболфазл Насирид 2:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Узбекийн бөх Мариф Кириллоевийг 7:6 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж хүрэл медалийн төлөө барилдаанд Японы бөх Масаказу Камойг цэвэр даран тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.

74 кг-ын жинд 15 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Хятадын бөх Чунфу Фэнгийг 10:0, хоёрдугаар тойрогт Арабын Эмират улсын бөх Мохамед Насериййг 11:0, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Мостафа Мохаббали Хоссеханид 0:7 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Саякбай Юсуповтой өрсөлдөж 1:2 онооны харьцаагаар хожигджээ. Манай бөх Ираны бөхийг ялсан бол шувтаргын барилдаанд Казахстаны бөх Зибер Закиров бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир азийн аварга болох боломж байлаа.

97 кг-ын жинд 14 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Хятадын бөх Цагаанзааныг 2:0, хоёрдугаар тойрогт Туркмений бөх Юсуп Мележаевыг цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Реза Мохаммед Али Резданид 0:7 онооны харьцаагаар дийлдэн хүрэл медалийн төлөө Узбекийн бөх Сукробжан Мукаромовтой өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар ялж, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дэхь медалиа авчээ.

Эмэгтэй 58 кг-ын жинд 11 бөх барилдсанаас спортын мастер Э.Гантуяа нэгдүгээр тойрогт Тайландын бөх Канитка Хомсунгийг 10:0, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Юн Сум Рийг 6:4 онооны харьцаагаар ялж, хагас шигшээ барилдаанд Киргизийн бөх Айсулуу Тунебековад 4:5 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Саритаг 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.

1989 онд Япон улсын Охарай хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Эрхбаяр, 90 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ч.Бямбадорж нар эрэгтэй бөхчүүдээс анхны хүрэл медалийг авч байснаас хойш 30 дахь хүрэл медалийг олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга хүртжээ.

2000 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй 75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Даваабонд анхны хүрэл медаль авснаас хойш 30 дахь хүрэл медалийг олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хүртжээ.

Өчигдрийн барилдаанд манай бөхчүүдээс медалийн төлөө 8 барилдаан хийсэн ч 3 эрэгтэй бөх Ираны бөхчүүдэд дийлдэж дээш барилдах боломжоо алджээ.

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэй

57 кг: 

1. Сандееп Томар /Энэтхэг/

2. Хак Жин Жонг /БНАСАУ/                          

3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

3. Улукбек Золдошбеков /Киргиз/                  

65 кг:  

1. Нурлан Бекзанов /Казахстан/

2. Мейсам Аболфазл Насири /Иран/

3.  Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

3. Кунжиун Ма /БНХАУ/

75 кг:                       

1. Мостафа Мохаббали Хоссехани /Иран

2. Зибер Закиров /Казахстан/

3. Саякбай Юсупов /Киргиз/

3. Азамат Суфиев /Тажик/

             5. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб, Ази тивийн

                аврага шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

97 кг:

1. Реза Мохаммед Али Рездани /Иран/

2. Магомед Мусаев /Киргиз/

3. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт/

3. Бакдаулет Алмантай /Казахстан/

Эмэгтэй

58 кг  

1. Айсылуу Туныбекова /Киргиз/

2.Айым Абдильдина /Казахстан/

3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/

3. Зхангтинг Зхоу /БНХАУ/

Багийн дүн

Нэгдүгээр байр         БНХАУ, 65 оноо

Хоёрдугаар байр       Япон, 59 оноо

Гуравдугаар байр      Казахстан, 53 оноо

Дөрөвдүгээр байр     Энэтхэг, 52 оноо

Тавдугаар байр          Монгол, 46 оноо

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна