Цэргийн баярыг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

2016 оны 2 сарын 21

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 16-ны өдрийн  13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах болжээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгожээ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна