Хоёр өдрийн мөргөлдөөнд таван хүн амь үрэгдэв

2016 оны 2 сарын 21

 

Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид кастын системтэй холбоотой мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж, таван хүн амь үрэгджээ. Рохтак, Жинд хотод жагсагчид цагдаагийн автомашин, нийтийн тээврийн автобус, дэлгүүр хоршоодыг галдан шатаасан байна.

 

Энэтхэгийн жат нийгмийн давхаргынхан төрийн албанд ажиллах болон төрийн их дээд сургуульд элсэн суралцах квотыг нэмэгдүүлэхийг шаардан жагсчээ. Харьяна мужийн захирагч мөргөлдөөн үймээнийг дарахын тулд цэргүүдийг дайчилж, шөнийн цагаар хөл хорио тогтоосон байна. Түүнчлэн цагдаа, цэргийнхэн жагсагчдын эсрэг гал нээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Үүний зэрэгцээ жат нийгмийн давхаргынхан Дели, Пунжаб, Гимачал Прадеш, Жамму, Кашмир зэрэг хотуудад бага хэмжээний жагсаал зохион байгуулсан аж.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна