Эрэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ

2016 оны 2 сарын 21

21.00 цаг.

Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд О.Үйтүмэн финалд, 61 кг Т.Түвшинтулга, 70 кг Б.Батзориг, 125 кг Н.Золбоо нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байсан.

86 кг-ын жинд О.Үйтүмэн Тайвань, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг хожин аваргын төлөө барилдахаар үлдсэн. Манай бөх Ираны Ехсан Насер Лашгаридад 7-0-оор хожигдон Азийн аваргын мөнгөн медалийг хүртлээ. Ираны бөхийн хувьд олимп, дэлхийн хүрэл, Азийн гурван удаагийн аварга юм.

Мөн энэ өдөр 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Б.Батзориг, 125 кг-д Н.Золбоо нар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү эрэгтэй баг энэ удаагийн Азийн аваргад нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 7 медаль хүртэж, ХОЁРДУГААР БАЙР эзлэв.

Ираны баг 73 оноогоор тэргүүлж, Монгол/63/, Казахстан/58/, Энэтхэг/41/, Киргис /40/, Япон /35/ улсын баг II-VI байр эзлэв.

ЭРЭГТЭЙ БАГ:

Мөнгөн медаль: О.Үйтүмэн /86 кг/

Хүрэл медаль: С.Батболд /56/, Т.Түвшинтулга /61/, Б.Батмагнай /65/, Б.Батзориг /70/, Д.Хүдэртулга /90/, Н.Золбоо /125/


18.00 цаг.

Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд О.Үйтүмэн финалд, 61 кг Т.Түвшинтулга, 70 кг Б.Батзориг, 125 кг Н.Золбоо нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.00-20.00-н хооронд болно.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org


Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэй:

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб/

70 кг: Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/

86 кг: Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо/

125 кг: Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/ нар барилдаж байна.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Энэ удаагийн Азийн аваргаас эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин О.Бурмаа, Д.Отгонцэцэг нар АЛТ, З.Болортунгалаг, О.Оюунтуяа, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн өчигдөр эхэлсэн эрэгтэй чөлөөт бөхөөс 57 кг-ын жинд С.Батболд, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар ХҮРЭЛ медаль хүртлээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна