Л.Отгонбаатар, Г.Алтанбагана нар хүрлийн төлөө барилдана

2016 оны 2 сарын 21

Жүдо бөхийн Гранпри тэмцээн Германы Дюссельдорф хотноо болж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 78 кг, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар, Г.Алтанбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Л.Отгонбаатар "D" хэсгийг тэргүүлэн Ливан, Испани, БНСУ-ын бөхчүүдийг хожин хагас шигшээд үлдсэн ч Унгарын Кристиан Тотод хожигдсон. Г.Алтанбагана Тунис, Бразилын бөхчүүдийг хожин хэсгийн аваргын барилдаанд 2015 оны дэлхийн аварга БНСУ-ын Гваг Дун Ханд дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн Илиадес Илиасыг торгуулиар яллаа.

Өнөөдөр барилдсан манай бусад бөхчүүдийн хувьд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

 
Orujov AZE

Emphatic Orujov (AZE) puts away Narankhuu (MGL) for a place in the -73kg semi-finals against Olympic champion Lasha Shavdatuashvili (GEO) #JudoDusseldorf2016

Posted by IJF - International Judo Federation on Saturday, February 20, 2016

 

 
IPPON -90KG

Glorious Ippon from GURBANOV (AZE) vs NELMARK (DEN) -90kg #judodusseldorf2016

Posted by IJF - International Judo Federation on Sunday, February 21, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна