Л.Отгонбаатар яллаа

2016 оны 2 сарын 21

Германы Дюссельдорф хотноо болсон жүдо бөхийн гранпри тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Алтанбаганыг 2 минут 51 секундэд даралтаар хожлоо.

Л.Отгонбаатар "D" хэсгийг тэргүүлэн Ливан, Испани, БНСУ-ын бөхчүүдийг хожин хагас шигшээд үлдсэн ч Унгарын Кристиан Тотод хожигдсон. Г.Алтанбагана Тунис, Бразилын бөхчүүдийг хожин хэсгийн аваргын барилдаанд 2015 оны дэлхийн аварга БНСУ-ын Гваг Дун Ханд дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн Илиадес Илиасыг торгуулиар ялсн юм.

Энэ удаагийн тэмцээнээс манай жүдочид гурван хүрэл, шагналт V байрт дөрөв, VII байрт хоёр жүдоч орлоо.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна