Солонгост өвөлжсөн монгол тас

2016 оны 2 сарын 22

БНСУ руу монголчууд эмчилгээнд их явдаг. Тэгвэл тус улс руу монгол хүмүүс төдийгүй монголын  шувууд нь ч бас эмчилгээ домчилгоонд очдог тухай хүрээлэн төслийнхөн хошигнон мэдээлжээ.

Дорноговийн Их Нартаас Хойд, Өмнөд Солонгосын хил дээр нүүдэллэн ирж өвөлжиж байгаа нөмрөг тас гэмтэж. Гэхдээ БНСУ  хүнээсээ "илүүтэй" амьтанд хайр зарласан орон болохоор уг тасыг эмчилгээний цэг дээр тэнхрүүлж байгаа ажээ.  Харин Монголоос очсон Хүрээлэн төслийнхөн монгол  тасыг эргэжээ. Тэд өөрсдийгөө монгол тасад “сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн” хэмээн мэдэгдэв.

Д.ЦЭЦ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна