Эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр V байр эзлэв

2016 оны 2 сарын 22

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 18-21-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа амжилттай оролцов. Дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлагад эмэгтэй найман бөх барилдсанаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр ТАВДУГААР байр эзлэв. Эмэгтэй баг тамирчдаас нэг тэмцээнээс хоёр аварга төрсөн нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тохиолдол юм байна.

АЛТАН МЕДАЛЬ:

75 кг: О.Бурмаа (Дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл, Азийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл, “Хүч” спорт хороо)

55 кг: Д.Отгонцэцэг (ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ”Хасу-Мегастарс” клуб)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

58 кг: Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо, МҮИС)

60 кг: О.Оюунтуяа (“Аврагч” спорт хороо)

69 кг: З.Болортунгалаг (“Хилчин” спорт хороо)  тус тус хүртлээ.

Багийн дүнгээр БНХАУ 65 оноогоор тэргүүлсэн бол Япон /59/, Казахстан/53/, Энэтхэг/52/, Монгол/46/, БНСУ /43/ II-VI байр эзлэв.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна