Ц.Дашцэрэн: Түрээсийн үнээр өөрийн гэсэн оффистой болох боломжтой

2016 оны 2 сарын 22

“Мастер пропертис” компанийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.


-Танай компанийн хэрэгжүүлж байгаа “Pro ONE” төсөл олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Бизнесийн гол дүүрэгт сайн чанарын оффисын барилгыг боломжийн үнээр авахыг танайх санал болгодог. Гэтэл танай нэгэн сурталчилгаа эрхгүй анхаарал татаж байна л даа. Түрээсийн үнээр оффистой болоорой гэж. Та бүхэн үүнийгээ тайлбарлаж өгөхгүй юу?

-Сурталчилгааг маань та бүхэн сайн анзаарчээ. Арай худлаа биз дээ гэсэн бодол төрж байж магадгүй. Юуны өмнө худлаа зүйл нэгээхэн байхгүй гэдгийг хэлмээр байна. Үнэхээр бид түрээсэнд төлдөг мөнгөөрөө оффисын барилгатай болох боломж байгааг хүмүүст мэдээлж, энэ боломжийг хуваалцаж байгаа хэрэг юм.

-Харин энэ мэдээлэл тань анхаарал татаж тантай ярилцах хүсэлт тавьсан юм. Үнэхээр сар бүр түрээсэнд төлдөг мөнгө маань элсэнд цацсан ус шиг алга болох биш эргээд үл хөдлөх хөрөнгө болж үлдвэл түүнээс сайхан зүйл хаана байх билээ. Гэхдээ ийм боломж үнэхээр байгаа гэж үү?

-Байлгүй яахав. Тийм ч учраас бид энэ боломжийг хуваалцаж байгаа хэрэг. Манай “Pro ONE” оффисын барилга маань хэдийнэ 85 хувийн гүйцэтгэлдээ хүрсэн. Ирэх зургаан сард ашиглалтад орно. Тэгэхээр тэр болтол хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө боломжоор урьдчилгаа төлбөрөө хуваан төлөөд 50 хувьд хүргээд,  үлдсэн 50 хувь дээрээ 7 жил хүртэл хугацаатай банкны зээл авах боломжийг бид олгож байгаа юм. Ингэснээр бидний яриад байгаа түрээсэнд өгдөг шигээ сар бүр төлбөрөө төлөөд явж байгаа мэт боловч өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг бий болгох боломж гарч ирэх болно.

-Гэхдээ банкны зээлээр авбал үнэ нь хамаагүй өндөр болох юм биш үү?

-Хүмүүсийн хувьд ингэж эндүүрч бодож магадгүй. Гэхдээ эсрэгээрээ бидний санал болгосноор  “Pro ONE” барилгыг маань худалдан авбал хамгийн багадаа 150 хувийн ашиг хүртэнэ.

-Танайхан “Pro ONE” төслөө хэрэгжүүлэхдээ хэрэглэгчдээс ямар төрлийн оффисын барилгатай болохыг хүсч байгаа талаар судалгаа авч, түүнийг нь хэрэгжүүлснээр борлуулалт тань ч хямралын энэ үед маш өндөр байгаа гэж дуулж байсан юм байна. Судалгаанд тулгуурладаг танай компанийн хувьд энэхүү 150 хувийн ашиг хүртэх боломжийн талаар ч судалгаа хийсэн биз?

-Тэгэлгүй яахав. Тооцоо судалгаа болохоор жаахан тоо бодож таарах байх. Дунджаар нэг оффисын өрөөг 40 мкв гэж бодьё. Тэгэхээр нэг мкв нь 3 сая төгрөг гэж бодвол 120 сая төгрөгийн үнэтэй болно. Үүний 60 саяыг нь өгчихсөн гэвэл үлдсэн 60 сая төгрөг дээрээ арилжааны банкуудаас 7 жилийн хугацаатай зээл авч болно. Ингэснээр сар бүр 1.346.000 төгрөг төлнө. За түрээсийн талаар хамтдаа жаахан бодлого бодьё л доо. 2016 оны байдлаар дундаж оффисын 1 мкв-ийн үнэ 22.000 төгрөг байгаа. Үл хөдлөх хөрөнгө болон оффисын барилгуудын түрээсийн үнийн өсөлтийн индекс бидэнд хэдэн жилээрээ байдаг. Манай үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг “Мастер пропертис” компани маань салбартаа олон жил болсон, зах зээлийнхээ талаар судалгаа шинжилгээ тогтмол хийдэг байгууллага. Тэр ч утгаараа бид үнэ хэрхэн өсч ирсэн, хэрхэн өсч буурах талаар нилээдгүй туршлагатай. Монголын зах зээлийн үнэлэмжээр бол 2022 он хүртлэх 7 жилийн хугацаанд оффисын түрээсийн 22.000 гэсэн үнэлгээ 44.000 төгрөг болох юм.  Энэ хугацаан дахь түрээсийн дундаж үнийг  30.000 төгрөгөөр тооцоход сарын түрээс 1.200.000 төгрөг болж байна. Тэгвэл хэн нэгний оффисын өрөөг түрээслээд сар бүр 1.200.000 төгрөг, 7 жилийн хугацаанд 100.800.000 төгрөг өгөөд явах уу, эсвэл энэ зардал дээрээ сар бүр 146.000 төгрөг, 7 жилийн хугацаанд 12.300.000 төгрөг нэмж төлөөд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй үлдэх үү гэдэг сонголтыг хүмүүст үлдээж байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авагчиддаа түрээсийн үнээр өөрийн гэсэн оффистой болох боломжийг санал болгож байна.

-Зөрүү нь зуу гаруй мянган төгрөг л юм байна. Мэдээж, хэн нэгэнд түрээсийн төлбөр өгөөд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох шиг сайхан зүйл хаана байх билээ. Гэхдээ бид энэ талаар огт санадаггүй юм байна шүү?

-Би хүртэл компанийнхаа анхны өдрөөс эхлэн түрээсэндээ төлсөн мөнгийг тооцож үзэхэд гол харламаар их тоо гардаг юм. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй аж, ахуйн нэгжүүдийн тоог харахад багагүй тоо харагддаг. Гэтэл манайд оффисын барилгууд хэр олон билээ дээ. Өнөөдрийн байгаа нөхцлөө сайжруулж, тав тухтай сайхан орчинд бизнесээ хийж, ажил үйлсээ өргөжүүлэх хүсэлтэй олон хүмүүс, аж ахуйн нэгжүүд бий. Бид “Pro ONE” төслөөрөө тэр хүмүүст боломж олгохыг хүссэн. Манай энэ барилга бол ажил үйлс нь өргөжиж яваа, нөхцөл боломжоо дээшлүүлж тав тухтай орчинд бизнесийн түншээ хүлээн авахыг хүсч байгаа тэр хүмүүст яг тохирсон сонголт.

-Танай барилгын автомашины зогсоол,  лобби, цахилгаан шат, бас проперти менежментийн үйлчилгээг гаргууд сайн харгалзах талаар дуулж байсан. Түрүүнд асуусан 150 хувийн ашиг хүртэх боломж нь яаж ирж байгааг дахин тооцоолуулж мэдмээр байна?

-Өмнө нь оффисын түрээсийн үнэ хэрхэн өсөх талаар хэлж байсан шиг ирэх 2022 он хүртэл худалдааны үнэ ч мөн өсөхөөр байгаа. Оффисын зах зээлийн түүхэн үнийн судалгаагаар бол 2005-2015 он хүртлэх 10 жилийн хугацаанд дундаж үнэ 6.7 дахин өссөн тооцоо байдаг. Харин ирэх 7 жилийн хугацаанд энэ үнэ одоогийнхоос 2-2.5 дахин өсөхөөр байгаа юм. Өнөөдөр худалдан авсан 120 сая төгрөгийн оффис ойролцоогоор 275 сая хүртэл үнэ цэнэ нь өснө гэсэн үг. Энэ хугацаанд зээлд хамрагдсанаар оффисоо худалдан авахад нийт 173 сая төгрөг зарцуулна. Тэгэхээр зээлээ төлж дуусах үед таны оффисын үнэ цэнэ таньд бодитоор 102 сая төгрөгийн өгөөж авч ирнэ.
Мөн дээр нь өөрийн гэсэн оффистой болсноороо 7 жилийн хугацаанд түрээсийн зардалд өгөх байсан 100.8 сая төгрөгийг хэмнэх боломжтой. Эдгээр өгөөжүүдээс тооцоход хамгийн багадаа 150% ашиг хүртэх боломжтой юм.

-Тэгэхээр хүмүүс танай санал болгож байгаа энэ боломжийг алдахыг хүсэхгүй байх нь мэдээж болов уу. Яг ямар банкуудаас зээл авах боломжтой вэ?

-Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банкуудаас харилцагчид, хувь хүмүүст үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулан гаргадаг 7 хүртэлх жилийн хугацаатай зээлэнд хамрагдах боломжтой.

Өөрийн гэсэн оффистоо сэтгэл хангалуун ажиллаж амьдрах шиг чухал зүйл хаана билээ. Танай оффисыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Энэ талаарх мэдээллийг 99900182 дугаараар холбогдон авч болно.

Үл хөдлөхийн зах зээлд бас нэгэн сайхан боломжийг санал болгож буй танай хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

-Баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна