Хөгшрөлтийн эсрэг эм бүтээжээ

2016 оны 2 сарын 22

Алтайн улсын их сургуулийн  эрдэмтэд бие организмд өөрсдийн тулгуур эсийг  үүсгэн булчин  шөрмөсийг шинэлэн залуу байдалд нь байлгах эм бүтээсэн гэнэ.

 

Фото fishki.net

 

Энэ тухай Алтайн улсын их сургуулийн био анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Иван Смирнов РИА "Новости" агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Залуужилтын эмийн үндэс болох бодис дээр их сургуулийн эрдэмтэд хоёр жил ажиллаж байгаа гэнэ.

 

"Бид хорт хавдрын химийн эмчилгээний дараа чөмөгний нөхөлт, элэгний ажиллагааг хангах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хангах  эмийг бүтээж байна. Эмийн үндэс нь хөгшрөлтийн үйл ажиллагааг удаашруулах, насны өвчнийг ил гаргахгүй байх бодис юм” хэмээн тэр хэлжээ.

 

Эрдэмтэд шинэ эмийг лабораторийн хулгана дээр туршаад үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Одоо шинэ бодис нунтаг хэлбэрээр  байгаа ба түүнийг үрэл маягаар эсвэл шарх сорвийг эмчлэх гель маягаар бүтээж болно гэж тэр  өгүүлжээ. Эмийг өөр дээрээ турших сонирхолтой хүмүүс  олноороо утасдаж байгаа гэнэ. Гэвч үүнийг  хуулиар хориглодог.  

 

Шинэ эм хоёр жилийн дараа худалдаанд гарна.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна