Эхдээ гологдсон зааны тугал таван цаг уйлжээ

2016 оны 2 сарын 22

Өнгөрсөн онд Хятадын нэгэн амьтны хүрээлэнгийн ажилтнууд аймшгийн зүйлийг харжээ. Эх заан дөнгөж төрсөн тугалаа шууд гишгэсэн гэнэ. Төрөхөд нь байсан малын эмч нар үүнийг санамсаргүй гэж үзсэн ажээ. Тэд тугалын шархыг угааж эмчлээд хоёр цагийн дараа эхэд нь дахин өгтөл  заан дахиад л түүнийг дэвслэхийг оролджээ.

Эмч нар зааныг хөөгөөд тугалыг нь тусгаарласан байна. Эхгүй хоцорсон тугал бараг таван цаг  жижиг хүүхэд шиг тасралтгүй уйлжээ. Одоо тэр амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтанд дасаад бараг эх шигээ үзэх болжээ.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна