Бээжингийн утааг салхин сэнсээр үлээлгэнэ

2016 оны 2 сарын 22

 

Бээжин хотын удирдлагууд утаа униар, агаарын бохирдолтой хүчтэй салхин сэнсний сүлжээ байгуулан тэмцэхээр төлөвлөж байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

 

“Салхижуулалтын  коридорууд нь хотын агаарын урсгалыг  түргэтгэн хорт хаягдлыг үлгээлнэ. Хотын агаарын хэм нь  дулаан учраас  агаарын бохирдол их байдаг” хэмээн Бээжингийн хот байгуулалтын хорооны орлогч дарга яриад нийтдээ таван салхижуулалтын  коридорыг 500 метрийн урттайгаар, туслах төхөөрөмжүүдийг нь 80 метрийн зайтайгаар хийнэ гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна