Galaxy S7-г 650 ам.доллараар худалдаална

2016 оны 2 сарын 22

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани сайжруулсан ус нэвтэрдэггүй технологи бүхий Galaxy S7, Galaxy S7 Edge ухаалаг гар утаснууд болон виртуал орчны бичлэг хийх зориулалттай Gear 360 камераа танилцууллаа.

“Mobile World Congress” арга хэмжээний үеэр танилцуулсан Galaxy S7 ухаалаг гар утас нь 5.1 инчийн quad HD Супер AMOLED дэлгэцтэй, “Exynos”-ийн процессортой, 3000mAh батерейтай, 12 мегапиксел камертай, ус, шорооны хамгаалалттай ба 1,5 метр гүнтэй усанд 30 минут хүртэлх хугацаанд ус нэвтрүүлэхгүй байх хүчин чадалтай.

Хамгийн сонирхол татаж буй шинэчлэлт нь дэлгэц нь үргэлж асаалттай байх горим юм. Та утсаа халаас цүнхэндээ хийх, дэлгэцийг нь доош харуулан тавихад л дэлгэц унтарна. Харин бусад үед үргэлж асаалттай байх юм. Энэ горим утасны цэнэгийг хурдан дуусгана гэж та бодож байвал санаа зовох хэрэггүй. Үйлдвэрлэгчийн туршилтаар энэ горим нэг цагт батерейны ердөө нэг хувийг л ашиглах гэнэ.

Харин Galaxy S7 Edge загвар нь өнгөрсөн онд танилцуулсан хувилбарын адил мэдрэгч бүхий хажуу ирмэгтэй, 5,5 инчийн, нумарсан дэлгэцтэй, 3600mAh батарейтай юм.

Дээрх бүтээгдэхүүнийг ирэх гуравдугаар сарын 11-нээс худалдаалж эхлэх ба Galaxy S7 загварыг 650 ам.доллар, Galaxy S7 Edge загварыг 750 ам.долларын үнэтэй байна.

Харин Gear 360 камерыг өмнө болон ардаа дурантай, 360 градусын өнцгөөр бичлэг хийхээр загварчилжээ. Виртуал бичлэгийг зөвхөн Galaxy загварын гар утсыг дэмжиж ажилладаг Gear VR төхөөрөмжийг ашиглан үзэх боломжтой юм.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна