“Бүрхүүл”-ээр зочлоорой

2016 оны 2 сарын 22

“976” арт галерейд уран бүтээлч Б.Дөлгөөний “Бүрхүүл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18.30 цагт болно. Уран бүтээлч Б.Дөлгөөн гранд арт чиглэлээр бүтээл туурвидаг бөгөөд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь олон улсын уралдаан, Hempel Fashion Award Beijing уралдааны финалист, VISION 2010 Хувцас загварын шоуны “Шилдэг дизайнер”-ын шагналтан юм.

Тэрбээр Хятад, Япон, Солонгос, Хонг Конг, АНУ, Герман, Франц, Непал, Белги улсуудад зохион байгуулагдсан үзэсгэлэн, уралдаанд дүрслэх урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байсан. Харин энэ удаад Улаанбаатарчууддаа өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна