Путин ИУ-ыг “хардав”

2016 оны 2 сарын 22

Фото: ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

 

Исламын улс бүлэглэлийн аюул улам бүр тархаж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэв. Эх орноо хамгаалагчдын өдөрт (хуучин Улаан армийн баярын өдөр)  зориулсан баярын  арга хэмжээн дээр  Владимир Путин мэдэгдэхдээ, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа цэргийн албан хаагчид нь Оросыг өөрийн дайсан гэж нэрлэсэн, Оросын болон Тусгаар тогтносон орнуудын холбооны нутаг дэвсгэрт  дахин  түрэмгийлэл явуулах төлөвлөгөөгөө нуудаггүй  террорист бүлэглэлийн эсрэг зогсож байна гэв.

 

"Хүндэт нөхөд өө! Зэвсэгт хүчин манай үндэсний сонирхлыг хангах чухал зорилтыг шийдэж байна. Шударга үнэнчээр албаа гүйцэтгэж байгаад нь Батлан хамгаалах яам,  зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Манай цэргийн албан хаагчдын ур чадвар нь одоо Сири дэх цэргийн ажиллагаанд төгсжиж байна.

 

Тэр Ойрхи Дорнодын оронд тулалдаж байгаа манай цэрэг офицерүүд нь Оросын холбооны улсын ашиг сонирхлыг хамгаалан манай эх орныг шууд дайснаа гэж нэрлэсэн Орос болон Тусгаар тогтносон орнуудын холбооны нутаг дэвсгэрт түрэмгийлээ өргөжүүлэх төлөвлөгөө бүхий  дайчдыг устгаж байна.



Агаар, сансрын хүчний нисэгчдийн болон ханган хамгаалах анги нэгтгэлийн цэргийнхэн усан цэргийн албан хаагчдын  байлдааны ажиллагаа нь хамгийн өндөр үнэлгээг авна. Энгийн биш нөхцөл байдалд тэд Сирид, бусад террорын эсрэг зогсож байгаа хүчинд туслан дайчдыг бут ниргэн энгийн оршин суугчдыг хүчирхийллээс хамгаалж байна. Маргаантай ямар ч асуудлыг бид улс төр, дипломат аргаар шийдэхийг ямагт эрмэлзэж ирсэн бөгөөд дэлхийн олон орон, бүс нутагт байдлыг тогтворжуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан саргалдаанийг унтраахад тусалж ирлээ. Үүний төлөө ч энэ асудал дээр зогсож байна.

 

Гэсэн хэдий ч манай зэвсэгт хүчин аюул заналд шуурхай  хариулахад бэлэн байх ёстой. Оросын эсрэг түрэмгий ажиллагааг эсвэл өдөөн хатгалтыг таслан зогсоох ёстой” хэмээн Путин хэллээ.



Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна