Офелияд шинэ жүжигчин тоглоно

2016 оны 2 сарын 22

Хамгийн сүүлд, 2012 онд Улсын Драмын Эрдмийн Театр /УДЭТ/-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Уилльям Шекспирийн зохиол Гамлет жүжгийг шинэчлэн найруулж, тайзнаа дахин  амилуулсан билээ. Тэгвэл УДЭТ-т жүжигчнээр ороод удаагүй байгаа ч, Жульетагийн дүрд чадварлагаар тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөн өөрийн хувийн хуудсандаа доорх зургийг “Театр хэмээх том айлд ороод оноогдсон гурав дахь дүр минь” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Сануулахад, энэхүү жүжгийг 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгож, анхны Гамлетад Ардын Жүжигчин Л.Жамсранжав, Офелияд Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байсан байна.

Харин 33 жилийн дараа буюу 2012 онд УДЭТ-ийн жүжигчид болох С.Болд-Эрдэнэ Гамлетэд, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар Офелиягийн дүрд тоглож байсан билээ. “Гамлетийг тэр болгон тайзнаа тавиад байдаггүй, тэр бол нийгмийн шаардлагаар амьдран гарч ирдэг бүтээл” хэмээн онцолсон байдаг билээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна