Х.Цагаанбаатар дасгалжуулагчаар ажиллаж байна

2016 оны 2 сарын 22

Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн энэ сарын эхээр Европын цуврал тэмцээнүүдэд оролцлоо. Энэхүү цуврал тэмцээний сүүлийнх болох гранпри тэмцээн өчигдөр Германы Дюссельдорф хотноо өндөрлөсөн. Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл, багийн дэлхийн аваргын хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар багш нарын хамт жүдо бөхийн шигшээ багийнхаа бэлтгэл, сургуулилтыг удирдан, ажиллаж байна. Тэрбээр эдгээр өдрүүдэд Европын цурвал тэмцээнүүдэд тамирчдаа дасгалжуулан оролцлоо.

Х.Цагаанбаатар тамирчны карьертаа цэг тавьж, дасгалжуулагчийн хувиар жүдогийн татами дээр үлдэх шийдвэрийг 2015 оны есдүгээр сард гаргасан юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна