Талбайн теннис сонирхогчдын дунд нээлттэй тэмцээн болно

2016 оны 2 сарын 22

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит  талбайн теннисний анхдугаар тэмцээн ирэх сарын 5-6-ны өдрүүдэд болно. Тус спорт цогцолбороос зохион байгуулж буй анхдугаар тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар болох юм.

Тэмцээний ангилал:

Өсвөр үе: 10-12, 13-15 нас

Насанд хүрэгчид: 32 хос

  • эрэгтэй, эмэгтэй хосын төрөл
  • холимсог хосын төрөл

Нийт 4 сая шагналын сантай тус тэмцээний бүртгэлийг jiyongkim32@gmail.com хаягаар гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

"Хавай" спорт цогцолбор нь Баянгол дүүргийн ДЦС-4 урагш 400 метрт байрлаж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг 9936-9628, 8817-7637 дугаараас лавлаарай.

www.facebook.com/Hawaii-SPORT-Center

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна