Налайхын замыг шинэчилнэ

2016 оны 2 сарын 22

Энэ жил нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх бөгөөд  нийслэлд авто замаас илүү гүүрэн байгууламж  хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Замын цагдаагийн уулзвар, Яармаг, Сонсголон, Баянзүрхийн товчоо гэсэн дөрвөн газарт томоохон гүүр барина.   

Түүнчлэн БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлээр Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17.7 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Налайхын замын шинэчлэлийг  эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Хятадын банкнаас тендер зарлах юм байна.  Мөн Толгойтын 3.5 км, Орбитын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто замыг энэ жил барьж эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалтад нийслэлийн төсвөөс гадна улсын төсвөөс ч  хөрөнгө оруулах аж. 

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна