Долоо хоногийн өрнийн зурхай

2016 оны 2 сарын 22

Сэтгүүлч:
Улаанбаатар

2016.II.22-2016.II.28

Хонь: Тааламжтай долоо хоног. Ажилдаа амжилт гаргах, санхүүгийн нөхцөл байдал сайжрах төлөвтэй. Орлого, зарлагаа зөв тооцоолбол санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Ойр дотныхон болон найзуудын зөвлөгөө танд маш их туслалцаа болох болно. Долоо хоногийн сүүлээр аялж элдэв таагүй бодлоо  мартахыг хичээгээрэй. Ингэснээр өөртөө итгэх итгэлийг олж авна.

Үхэр: Урьд авсан өрөө төлөх хэрэгтэй. Хувийн амьдралд асуудал тулгарч болох юм. Ажилгүй болох эсвэл ажлаа өөрчлөх бололтой. Ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээн авахад бэлэн бус байгааг санаарай. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, тулгарсан бэрхшээлийг даван туулахыг хичээгээрэй. Орлого нэмэгдэнэ. Энэ нь түр зуурынх гэдгийг анхаараарай.

Хамтатгах: Сэтгэл хангалуун байна. Өмчирхөг зангаасаа татгалзах хэрэгтэй. Ажилдаа идэвхтэй санаачлагатай байх хэрэгтэй.  Ажлын ур чадвар өндөр байж олон зүйлд амжилт гаргана. Ихэнх энэ ордныхон хариуцлагаас бултаж өөрийгөө амраах болно. Спиртлэг зүйлд дурлах учир аль болох хэрэглэхгүй эсвэл бага хэрэглэхийг хичээгээрэй.

Мэлхий: Өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Ажил, амин хувийн хэрэгт чухал шийдвэр гаргах хэрэггүй, харзна. Санхүүгийн байдал ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөж болно. Ажлын байдал тийм ч таатай бус байна. Хов жив, цуурхлаас хол байх хэрэгтэй. Гэртээ ихэнх цагийг өнгөрөөж, оройн цагаар ганцаараа явахаас зайлсхийгээрэй.

Арслан: Адал явдал, хувь заяаны эргэлт  тохионо. Бусдад өөрийн бололцоог тооцолгүй амлалт өгөх хэрэггүй. Томилолт, аяллыг хойшлуул. Шинэ ажил эхлүүлэхийн өмнө хангалттай судалж, мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд амарч, биеийн эрч хүчээ цэнэглээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байна.

Охин: Ажил хэрэгт таагүй үйл хэрэг тохиох бололтой. Хамт олон, найз нөхөдтэйгөө харьцахдаа эелдэг найрсаг байхыг хичээгээрэй. Хэргүүл маргаанаас зайлсхийж, биеэ барь. Бусдыг уучилж, сэтгэлдээ амар амгаланг олохыг хичээ.  Усан санд очих, биеэ чийрэгжүүлэхэд таатай. Долоо хоногийн сүүлээр осол аваарт өртөх, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.

Жинлүүр: Хайр дурлалд умбана. Хосууд үл ойлголцлоо залруулснаар харилцаа нь улам батажна. Ажил, бизнесийн үйл хэрэгт бодлогогүй алхам хийхээс зайлсхийгээрэй. Танаас үл шалтгаалан санхүүгийн байдал бага зэрэг муудна. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ чийрэгжүүл. Гэр бүлдээ цаг гаргаж, найрсаг хөгжилтэй байх хэрэгтэй.

Хилэнцэт: Эсрэг тэсрэг үйл явдлууд тохионо. Ажлын санал хүлээж авах болно.  Гэхдээ урьдчилан бүх зүйлийг ярилцаж тохиролцолгүй ажил эхлүүлэх нь алсдаа танд түвэгтэй байдал үүсгэнэ. Зүүд зөнтэй байна. Мөрийтэй тоглоом, бооцоот тэмцээнд аз тохионо. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна.

Нум: Долоо хоногийн эхээр өвчинд өртөмтгий байна. Ажил хэрэгч хүмүүс  зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй. Албан тушаал ахих боломж гарч ирнэ. Ямар нэг ажлыг эхлүүлэхдээ бүх зүйлийг сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд хэт сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Санхүүгийн байдал сайжирах төлөвтэй байна.

Матар: Тайван долоо хоног. Төлөвлөгөөгүй эргэлзээт байдал нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Ажлаа явуулахдаа хөндлөнгийн хүний санаа бодлыг сонсох шаардлагагүй. Өөрөө шийдвэр гаргахыг хичээгээрэй. Долоо хоногийн аялалд таатай. Найз нөхдөдөө итгэлтэй хандах нь таатай нөхцөл байдлыг үүсгэнэ. Хайртай хүндээ  эелдэг, найрсаг хандаарай. Бизнес, ажлын дараа хойш нь тавьсан гэрийн болон хувийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй.

Хумх: Хоёрдмол шинжийг агуулсан долоо хоног. Эрэгтэй хумхынханд амьдралын эрч хүч буурснаас шалтгаалж ажил хэрэгт хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ тууштай зүтгэж чадвал төлөвлөсөн ажлаа биелүүлж чадна. Харин эсрэгээрээ эмэгтэй хумхынханд урам зориг, итгэл найдвар сэргэнэ. Тэдний дур булаам байдал, амьдралын баяр баясалтай байдал нь бусдын анхаарлыг татна. Гэнэт их мөнгөний орлого орж ирэх магадлалтай.

Загас: Энэ долоо хоногийн эхэнд таны энерги, хүч чадал өсөн нэмэгдэх болно. Хүндрэл бэрхшээл тулгарах боловч ажил хэргийн явцад нөлөө үзүүлэхгүй байх болно. Бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байж болно. Гэвч ойр дотныхон чинь үүнийг маш сайн мэдэж байна.  Хосуудын  харилцаа эелдэг зөөлөн, ойр дотно байх бөгөөд бие биедээ ямар их хэрэгтэйгээ ойлгож мэдрэх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна