Энхийг сахиулагчдыг шагналаа

2016 оны 2 сарын 22

Aфганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн энхийн сахиулагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар Батлан хамгаалахын удирдлагууд шагналаа. Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах, цэргийн албан хаагчдийг тусгай үүрэгт сургах, дадлагжуулах зорилготой “Шийдвэртэй” дэмжлэг ажиллагаанд цэргийн 20 гаруй ангийн 100 гаруй албан хаагчид Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжид багтаж, ийнхүү алба хаажээ. НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна