“Хөгжлийн төлөөх өгөгдөл” чуулга уулзалтад оролцохыг урьж байна

2016 оны 2 сарын 22

Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн салшгүй нэгэн хэсэг болсон нээлттэй өгөгдөл /open data/, их өгөгдөл /big data/-ийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагаанд бий болгож буй давуу тал, үр ашиг, хэрэглээг таниулах, томоохон компаниудын шилдэг арга туршлагыг хуваалцах зорилго бүхий “Хөгжлийн төлөөх өгөгдөл” (Data for Development Mongolia)  чуулга уулзалтыг 2015 оны 2-р сарын 25-ны өдөр 9:00-13:00 цагт Блю скай зочид буудлын Даймонд танхимд болох гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Дэлхийн банкнаас зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтаар их хэмжээний өгөгдлийг түүний шинжилгээний ач холбогдол, их өгөгдлийг нэвтрүүлснээр төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн ойлголтын тухай салбартаа тэргүүлэгч Канада, АНУ, БНСУ болон Шриланка улсуудын туршлагатай мэргэжилтнүүд хүрэлцэн ирж мэдээлэл өгөх болно.

Хувийн хэвшлийн байгууллагууд их хэмжээний өгөгдөлийг анализ хийж, компанийнхаа бүтээж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд ухаалгаар, бүтээлчээр ашиглах онол, арга туршлагыг тухайн салбарын шилдэг экспертүүдээс суралцах бүрэн боломжтой болох юм.

Арга хэмжээнд хүссэн хэн бүхэн үнэ төлбөргүй орoлцох боломжтой. Харин урьдчилан болохыг дуулгахад таатай байна

Чуулга уулзалт үнэ төлбөргүй болох бөгөөд оролцогч урьдчилан интернетээр бүртгүүлэх шаардлагатай анхаарна уу. Бүртгэлийн мэдээллийг фэйсбүүкийн Green Nation Challenge хуудаснаас болон 80002662 утсаар авч болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна