“Момо”-той танилцаарай

2016 оны 2 сарын 22

Номыг шимтэж, номыг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, уншсан номынхоо тухай бусадтай хуваалцаж, санаа бодлоо солилцдог “Номтой өглөө” хөтөлбөрийн уулзалтыг долоо хоног бүр зохион байгуулдаг. Энэхүү уулзалт маргааш буюу мягмар гаригийн өглөө  07:00 цагт болно. Номд дурлагсдын 117 дахь уулзалтаар  уран зөгнөлт болон хүүхдийн зохиолоор нэрд гарсан Германы 20 дугаар зууны алдарт зохиолчдын нэг Михаэль Эндегийн “Момо” номын 1,2 дугаар бүлгийн талаар хэлэлцэж,  мэдлэгээ солилцоно. Уулзалт хоёрдугаар сарын 23-ны өглөө 07:00 цагт УИД-ийн урд байрлах “Dodo coffee shop”-д болно. “Номтой өглөө”-д хүссэн хүн бүхэн очиж болно.

Я.ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна