"Төв-Ургац" 10 дараалан ялалт байгуулав

2016 оны 2 сарын 22

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй Супер лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрөгч бямба гаригт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болсон тоглолтын мэдээллийг хүргэе.

Өнөөдрөөс Супер лигийн гуравдугаар тойрог эхэлнэ.


Төв-Ургац 112-105 Дархан Гарьд

Хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр буюу 2сарын 21-ны өдөр Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд явагдаж өндрөлсөн. Эхний тоглолт Шидэт Жоунсоор ахлуулсан Төв-Ургац болон Антони Жоунсыг багтаа ахин нэгтгээд буй хүчирхэг Дархан Гарьдуудын тулаан байлаа. Тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн ба тоглолтын дунд үед  Төв-Ургац 20 оноогоор хожиж байсан ч шийдвэрлэх үеийн төгсгөлд Дархан Гарьдууд оноог ойртуулсан ч Шидэт Жоунсын гайхалтай тоглолт тэдэнд боломж олгоогүй юм.

Уг тоглолтонд C.Jones 41 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа  тэргүүлсэн бол, багтаа нэгдэн хоёр дахь тоглолтондоо оролцож байгаа LaQuentin Miles 30 оноо, 9 самбараас бөмбөг авалт, З.Доржсүрэн 11 оноо, Д.Дэлгэрням 10 оноо, R.Onwukamuche 10 оноо тус гүйцэтгэн багын бусад залуус ч хийх ёстой ажилаа сайн хийж байснаар хожил байгуулсан юм. Харин Дархан Гарьдаас тэдэнд эргэн ирсэн A.Jones 20 оноо, 7 оновчтой дамжуулалт, Coleman 21 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Б.Мөнхболд 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээс гадна О.Ууганбаяр, Richard, А.Тэмүүжин нар 10+  оноо авсан ч хожход хангалтгүй байлаа. Ингэснээр Төв-Ургац 11 хожил 3 хожигдолтой лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр хоёрдугаар тойргийг өндөрлүүлж байгаа бол Дархан Гарьд 6 хожил 8 хожигдолтой хүснэгтийн 5-р байранд хоёрдугаар тойргийн тоглолтоо өндөрлүүллээ.

 

АВАРГУУД 50 ХУВИЙН АМЖИЛТАА ҮЗҮҮЛЖ ХҮСНЭГТИЙН 4-Р БАЙРАНД ОРЖ ИРЛЭЭ

Өнгөрсөн улирлын аварга Альяанс-тех Харцага болон, Лигийн хүснэгтийг тэргүүлэгчидийн нэг Сентоза Ирвэсүүд нарын тоглолтоор супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндрөллөө. Тоглолтонд 84-75н харьцаатай Харцагууд ялалт байгуулсан ба энэ оноо нь Ирвэсүүдийн хувьд энэ улирлын хамгийн бага оноо авсан тоглолт болсон юм. Тэдний довтолгоо энэ улирлын турш гайхалтай байж өрсөлдөгчөө буулган авч байгаа билээ. Харин энэ удаад аваргуудын хамгаалалт тэдэнд ердөө 75 оноо өгсөн юм. Сентоза Ирвэсүүд хожигдол авсанаар  9хожил 5хожигдолтой хүснэгтийн 2-р байранд бичэгдэж байгаа бол, Альяанс-тех Харцага хожил байгуулснаар 7хожил 7хожигдолтойгоор хүснэгтийн 4-р байранд бичэгдэж эхлээд байна. Харцагуудаас Teeng Akol  сайн байж 20 оноо, 16 самбараас бөмбөг авалт, 3 хаалт гүйцэтгсэн бол, Carl Blair 16 оноо, Г.Баттөр 12 оноо тус тус гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол багтаа нэгдэн анхны тоглолтондоо оролцож байгаа ОУХМ Б.Одбаяр 10 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр баг нь хожил байгууллаа.

Харин Ирвэсүүдээс Т.Санчир 20 оноо, 6 самбараас бөмбөг авалт, Mike Anderson 19 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Э.Дорж-Арилд15 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт, Dylan Brewer 11  оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч хожход хангалттай байж чадсангүй.

 

 

Баянгол Сентоза Ирвэсүүд - Альянс Тех Харцага - 75:84Үндэсний Супер Лигийн 2-р тойрог өндөрлөлөө.Ирэх даваа гарагаас сүүлийн буюу 3-р тойрог эхэлнэ.

Posted by Mongolian National Basketball Association on Saturday, February 20, 2016

 

 

Төв Ургац Vs Дархан Гарьд 115:105

Posted by Mongolian National Basketball Association on Saturday, February 20, 2016
 
МҮСБХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна