Олон орны залуус хамтдаа “Хаврын баяр” тэмдэглэлээ

2016 оны 2 сарын 22

Монголд Улсад сурч, амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөгийг саяхан  зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман,  Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.  Өдөрөлгийн үеэр МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул хэлсэн үгэндээ “Жилээс жилд “Хаврын баяр”-т оролцох оюутан залуусын нэмэгдсээр байна. Энэ нь Монголд сурч буй олон орны залуус ойртон нөхөрлөж бие биендээ тусалж дэмжих, өөрийн орны соёл уламжлалаа таниулах, суралцах чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Өдөрлөгт оролцсон залуус өөрсдийн Үндэсний хувцас болон ёс заншлаа танилцуулж, урлагийн үзүүлбэрүүд сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол - Хятадын хамтарсан Найрамдал сургуулийн авьяаслаг сурагчдын “Дэнлүүтэй бүжиг” бүжсэн бол Лаосын  залуус  “Анхны хайр” дууг монголоор дууллаа.  Уг “Хаврын баяр-2016” өдөрлөгийг Мони Поло банк бус санхүүгийн байгууллага дэмжин тэмцээн бүрийн ялагчдад өөрсдийн бэлдсэн гарын бэлгээ гардуулсан байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна