Cocoon гэрээ хянах ухаалаг камер

2016 оны 2 сарын 22

Гэрийнхээ аюулгүй байдалд санаа зовдог хүмүүс зориулж cocoon нэртэй ухаалаг камерыг бүтээжээ. Уг камерыг суурилуулах зэрэг нэмэлт ажиллагаа огт хэрэггүй. Гэрийнхээ хүссэн газарт байрлуулж, байршлыг нь хүссэнээрээ өөрчилж болно.

Энэхүү ухаалаг камер нь хөдөлгөөн мэдрэгчтэй тул хэрвээ гэрийн эзнийг гэртээ эзгүй үед гэрт хөдөлгөөн илэрвэл эзнийхээ гар утасруу дохио илгээн гэр доторхийг харулсан өндөр нягтаршилтай бичлэгийг хавсарган явуулах гэнэ. Тиймээс гэр дотроо чухам юу болоод буйг очихоосоо өмнө хурдан хугацаанд мэдэх боломжтой.

Мөн гэрийн эзнийг гэртээ ирэхэд гэр дотор аюулгүй байгаа эсэхийг нягтлан, видео бичлэгийг мөн илгээдэг аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна