HTC шинэ загварууд танилцууллаа

2016 оны 2 сарын 22

Гар утасны зах зээлд багагүй байр суурь эзэлдэг HTC компани Desire нэрийн шинэ гурван загварын ухаалаг гар утсуудаа танилцууллаа.

HTC Desire 530, 630 болон 825 нэртэй эдгээр загварууд нь хотын залууст зориулсан хөнгөхөн загвартайгаар хийгджээ.

Desire 530 нь 5 инч 720p HD дэлгэцтэй, quad-core Snapdragon 210 процессортой, 1.5G RAM, арын камер нь 8MP, нүүрэн талын камер нь 5MP хүчин чадалтай.

Desire 630 нь ижил дэлгэцтэй боловч хүчин чадлын хувьд арай өндөр 1.6GHz quad-core Snapdragon 400 процессортой, 2GB RAM, 13MP камертай.

Харин Desire 825 бусад хочр загвараасаа арай том буюу 5.5 инч дэлгэцтэй, BoomSound стерео спикертэй гэдгээрээ давуу. Эдгээр загварууд ирэх гуравдугаар сард худалдаанд гарна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна