Хүний эрхтнүүдийг 3D-гээр хэвлэнэ

2016 оны 2 сарын 22

Америкийн биологийн инженерүүд хүний яс, гар, чих, болон тулгуур эсийн тусламжтайгаар ургуулсан мөгөөрс, мөн тусгай полимер загваруудын бүрэн хуулбарыг “хэвлэх” боломжтой 3D-биохэвлэгч бүтээж, амжилттай туршжээ. Энэ тухай “Nature Biotechnology” сэтгүүлд гарсан нийтлэлд мэдээлсэн байна.

“Эд эс, эрхтнийг хэвлэдэг энэ техник нь маш чухал бөгөөд өвчтнүүддээ зориулж “сэлбэг”-эрхтэнүүдийг бэлдэх боломж олгох технологи бүтээхэд маш чухал алхам болж байгаа юм. Одоо бид хүний бүрэн бүтэн эд эрхтэн хэвлэх боломжтой боллоо. Цаашид энэ технологи нь хүний биед шилжүүлэн суулгахад тохиромжтой эд эс, эрхтэн “хэвлэхэд” бидэнд тусална” гэж АНУ-ын Уэйк-Форестийн их сургуулийн Нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Энтони Атала ярьжээ.

Тулгуур эсээс эсвэл “бүрэн боловсорсон” эсээс эрхтэн ургуулахад учирч буй гол саад бэрхшээлүүдийн нэг  бол тэдгээрийг зөвхөн нимгэн давхаргаар “хэвлэх” боломжтойд байгаа аж. Эрдэмтдийн ярьснаар, эсийн давхаргын зузаан нь 200 микрометр давсан тохиолдолд тэжээллэг бодис болон хүчилтөрөгч судасгүйгээр ийм гүнд нэвтэрч чаддаггүй учир эд эс үхэж эхэлдэг байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна