Мастерс лигийн улирлын тоглолтууд өндөрлөх дөхлөө

2016 оны 2 сарын 22

Монголын сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) “Мастерc лиг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Долоо хоног бүрийн ням гаригт болдог лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, "Алтайн бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” зэрэг 9 баг оролцож буй. Өчигдөр болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


Мастерс лигийн улирлын тоглолтууд өндөрлөхөд дөхөөд байна. Багуудад одоо ердөө ганцхан тоглолт үлдээд байгаа ч, плеойффт орох багууд бүрэн тодроогүй байгаа нь өрсөлдөөн хэр байгааг харуулж байна.

Найм дахь долоо хоногийн эхний тоглолт "Алтайн Бүргэдүүд", "Русские Колбасы" компанийн "Хурд" багуудын хооронд болсон. Хэдийгээр ОУХМ Г.Наранбаатар эзгүй байсан ч Бүргэдүүд 77-60 харьцаатай хожиж, тав дахь ялалтаа байгууллаа.

ОУХМ П.Батзаяа 20 оноогоор багаа тэргүүлсэн байна. Үүний дараа "Бизнесийн Чөтгөрүүд" - "Хобби" клубын хооронд тоглолт болж 99-81-ээр Чөтгөрүүд ээлжит хожлоо авлаа. Улирлыг тун тааруу эхлүүлсэн лигийн хошой аварга Чөтгөрүүд ийнхүү явах тусам нягтарч, плейоффын байрлалаа хадгалж үлдлээ.

1+11 багийн хувьд гавьяат тамирчин Ц.Шаравжамц тоглолтын үеэр хавирга нь хугарч энэ улиралд бараг тоглох боломжгүй болсон. Гэсэн хэдий ч гавьяатын эзгүйд төвийн тоглогч Ганзориг багаа ахлан хожилд хүргэлээ. 20 оноо 17 самбар 6 дамжуулалт өгсөн Ганзориг тэргүүтэй 1+11 баг 104-85-аар "Гэгээн Хангай"-г буулган авсан байна. 

Ирэх ням гарагт мастерс лигийн улирлын сүүлчийн тоглолт болон 1 сая төгрөгний шагналын сантай холын зайн шидэлтийн тэмцээнүүд тус тус болно.

 

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Basketball Association

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна