Пхеньян АНУ-д энхийн гэрээний санал тавьжээ

2016 оны 2 сарын 22

 

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийхийн өмнөхөн АНУ-д энхийн гэрээ байгуулах санал тавьжээ. Пхеньяны талаас 1950-1953 оны хооронд Солонгосын хойгт өрнөсөн дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээг байгуулах санал ирүүлснийг АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Жон Керби ярьсан байна. Үүний хариуд АНУ Хойд Солонгост цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардсан аж.

 

Хойд Солонгос өмнө нь 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийсэн бөгөөд дөрөв дэх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ хоёрдугаар сарын эхээр хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр АНУ Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьсан билээ.

 

Солонгосын хойгийг хоёр хуваасан дайнаас хойш БНСУ болон БНАСАУ нь энхийн гэрээ байгуулаагүй тул өдгөөг хүртэл дайсагнасан хэвээр байдаг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна