Хүмүүсийг гудамжинд буудсан этгээдийг барив

2016 оны 2 сарын 22

Архивын фото: BILL FEIG / AP

 

Америкийн Мичиган мужийн Каламазу  тойргийн цагдаагийнхан гудамжаар явж байсан хүмүүсийг машинаасаа буудсан эрэгтэйг баривчилжээ. Түүний халдлагад долоон хүн, тэдний дотор 14 настай охин амиа алджээ. WOOD-TV телевизийн мэдээгээр, гэмт хэрэгтэн 45 настай, цагаан арьстай, эрэгтэй  Uber компанийн дуудлагын  хөлсний тэрэгний үйлчилгээнд ажиллаж байсан гэнэ.

 

Гэрч нарын яриагаар хоёрдугаар сарын 21-ний шөнө өөрийн Chevrolet HHR машины жолооч эхлээд  зогсоолд зогсож байсан гурван хүүхэдтэй эмэгтэйг буудсан байна. Эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж.

 

Дараа нь тэр Kia гэх дилерийн төвийн гурван хүнийг буудсаны хоёр нь газар дээрээ нас баржээ. Тэр эрэгтэй Cracker Barrel ресторанд орж таван хүнийг буудан хөнөөсний нэг нь 14 настай охин байжээ.

 

Nick Ponton ‎@nick_ponton

Shattered windows of the two cars at the Cracker Barrel scene as they're being towed away.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна