Дэлхийн дээд амжилтын эзэн нас барав

2016 оны 2 сарын 22

Эрик Браун

Фото: Wikipedia

 

Британийн хамгийн алдартай нисгэгчдийн нэг, ахмад Эрих Браун  97 насандаа таалал төгслөө гэж ВВС мэдээлжээ. Браун Лейте хотод 1919 онд төржээ. Феттес коллежи, Эдинбургийн их сургуульд суралцсаны дараа нисэгч болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Браун сөнөөгч онгоцны нисгэгч байжээ.

 

Тэрбээр амьдралынхаа туршид 487 төрлийн онгоцоор нисэж байсан нь дэлхийн дээд амжилт болсон байна. Мөн онгоц тээгч хөлөг дээр 2407 удаа буулт хийж, 10 удаагийн ослоос амьд үлдсэн байжээ. Браун 1970 онд албаа орхин Британийн нисдэг тэрэг бүтээгчдийн  зөвлөлийн ерөнхий захирал болсон бөгөөд 1982 онд хаантны нисэхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна