Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 18 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихийг хүссэн хуульчийн баримт материалыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn  цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны болон нэр дэвшихийг хүссэн хуульчийн бүрдүүлэх баримт материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй  www.judcouncil.mn хуудаснаас танилцана уу.

Лавлах утас: 7000-8030, 7000-8041

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.02.16

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж