“Хасу кап" волейболын тэмцээн ням гаригт өндөрлөнө

2016 оны 2 сарын 23

-“Эко спорт цогцолборт” болж буй “Хасу Кап-2016” тэмцээний шийдвэрлэх тоглолтууд ням гаригт болно-

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Анх удаа болж буй “Хасу Кап-2016” тэмцээнд эрэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" багууд үлджээ. Харин эмэгтэй зургаан баг тойргоор өрсөлдөж байна. Тэдний шийдвэрлэх тоглолтууд маргааш болон бямба, ням гаригт болно.

Энэ удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” болж байна. 

ЭРЭГТЭЙ: (02.27)

Хагас шигшээ:

"Эрчим" - "Хасу мегастарс-1"

"Тэнүүн-Огоо" - "Сэлэнгэ" багууд өрсөлдөнө. Хожсон нь аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Фотог: www.facebook.com/volleyball.mgl/

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна