Г.Мөнхгал тэргүүлж байна

2016 оны 2 сарын 23

Фото. Хагас шигшээ тоглолтын архиваас.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Завхан аймгийн төвд болж байна. 2016 оны улсын аваргын шигшээ тоглолтод эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шатарчин өрсөлдөж буй. Тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдсэн бөгөд шийдвэрлэх сүүлийн өргүүд өнөөдөр, маргааш болно.

Эрэгтэйчүүдийг 9 өргийн дараа ОУМ Г.Мөнхгал 7,5 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Ц.Батчулуун 7.0, Б.Гүндаваа 6,5 оноогоор удаалж байна.

Эмэгтэйчүүдийг эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ Т.Батчимэг 8,0 оноогоор итгэл төгс тэргүүлж эхэлсэн бол түүний араас Ү.Үүрийнтуяа 6,0 оноогоор удаалж байна.

Эх сурвалж: http://chess-results.com

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна