AСЕМ-ын бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

2016 оны 2 сарын 23

Өнөөдөр хаана, юу болохыг тоймлон хүргэе.

10:00 цагт Монголын Улаан загалмай нийгэмлэгийн байранд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өвөлжилт хүндэрсэн малчдад эд материалын тусламж үзүүлнэ.

10:00 цагт МЗХ-ны 2 давхар 209 тоотод “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэж, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөнө. Уг хэлэлцүүлгийн үеэр унадаг дугуйтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дэргэдэх ардчилал, шударга ёс,монголын залуучуудын холбооноос АТГ-ын эсрэг тууштай тэмцэж, шат дараатай арга хэмжээ авах болсон талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан 12.00 цагт болно. Хуралдаанаар Нийслэлд 2016 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

12:00 цагт  МҮЭХолбоонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа тухай мэдээлэл хийнэ.

14:00 цагт Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" уулзалт Зөвшилцөл танхим болно. Монгол Улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортлодог болсон тухай болон АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна