Жолооны шар үнэмлэхийг ондоо багтаан солиулна

2016 оны 2 сарын 23

Жолооны шар үнэмлэхээ солиулахаар Лицензийн төвд иргэд олноор дугаарлах болж, ачаалал үүсгэжээ. Энэ нь жолооны шар үнэмлэхээ ойрын хугацаанд  шинэчлүүлэхгүй бол торгоно гэсэн ташаа яриа иргэдийн дунд тархсан нь ийн ачаалал үүсгэсэн байна. Тус төвөөс өгч байгаа мэдээллээр жолооны шар үнэмлэх нь 10 жилийн хугацаанд хүчинтэй тул энэ ондоо багтаан солиулахад л болох аж.

Хуучин шар үнэмлэхээ солиулах бол иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа, хуучин шар үнэмлэхний хуулбар, цээж зураг /3х4см/ нэг хувь, жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт зэргийг бүрдүүлэх аж. Үнэмлэхний мөнгө тушаах дансны дугаар нь  900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГ бүрдүүлэхэд л болох аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна