Сирид гал зогсооход хүндрэлтэйг АНУ тэмдэглэв

2016 оны 2 сарын 23

Джош Эрнест

Фото: Yuri Gripas / Reuters

 

Сирид  эвлэрэл тогтоох талаар Москва Вашингтон хоёр тохиролцож чадсанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  баяр хүргэж байна. Цагаан ордны сайтад энэ тухай мэдээлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест гал зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхэд  хүндрэл байгааг сануулж байна.

 

“Одоо  эвлэрлийн гэрээг Сирийн эрх баригчид мөн сөрөг хүчний талаас дэмжүүлэх нь хамгийн чухал” гэж мэдэгдэлд өгүүлсэн байлаа. Үүний зэрэгцээ улс төрийн энэ үйл ажиллагааг НҮБ-ын хяналт ивээл дор мөн олон улсын террорист байгууллагатай хийх тэмцэлд чиглүүлэх ёстойг мэдэгдэлд тэмдэглэжээ.

 

Сирийн үндэсний эвслийн ерөнхийлөгч Халед Хожа ээрийн ээлжид мэдэгдэхдээ, эвлэрлийн гэрээ нь хоёр долоо хоногийн хугацаатай бөгөөд түүнийг сунгах бололцоотой гэлээ.

 

АНУ, Орос хоёрын тохиролцоог “Сирид гал зогсоох дэглэм тогтоох боломжтой гэж бид үзэж байна. Энэ удаагийн эвлэрэл нь  өмнөхөөс өөр хэрэгжих боломжтой гэж найдана” хэмээн Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш тайлбарлав.

 

Үүний өмнө хоёрдугаар сарын 22-нд Орос, АНУ хоёрын лидерүүд хоёрдугаар сарын 27-ноос эхлэн Сирид гал зогсоохыг дэмжсэн байв. Хэлэлцээрт хүрсэн нь гал зогсоох  бодит алхам бөгөөд тэр дэглэм нь “Исламын улс” ба “Жебхат-ан-Нусра” бүлэглэлд үйлчлэхгүй хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна