Путин Обаматай ярилцсан тухай мэдээлэв

2016 оны 2 сарын 23

Владимир Путин, Барак Обама

Фото: Дмитрий Азаров / «Коммерсантъ»

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр Сирид гал зогсоох тохиролцоог дэмжлээ. Энэ тухай  «Россия 1» сувгаар хийгдсэн Оросын лидерийн мэдэгдэлд өгүүлжээ. Уг мэдэгдэл Кремлийн сайтад нийтлэгдсэн байна.

 

“Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилаа. Санаачлага Оросын талаас гарсан ч талуудын сонирхолд  нийцэж байна. Ярианы явцад Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг зогсоох Олон улсын дэмжлэгийн хэсгийн хүрээнд Орос-Америкийн хамтарсан мэдэгдлийг бид дэмжлээ” хэмээн Путин өгүүлжээ.  “Цус урсгахыг зогсоох бодит алхам нь энэ мөн хэмээн тэр онцолсон байна.  Гал зогсоох дэглэм нь “Исламын улс” ба “Жебхат-ан-Нусра” бүлэглэлд үйлчлэхгүй. “Тэдэнд өгөх цохилтоо үргэлжлүүлнэ” хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг ТАСС дамжуулав.

 

Мөн тэрээр Сири дэх байлдагч талууд энэ  гэрээнд нэгдэх эсэхээ хоёрдугаар сарын  26-ны 12:00 цаг хүртэл мэдэгдэх шаардлагатайг хэлэв. Сөрөг хүчин байлдааны ажиллагааг заавал биелүүлэх ёстойг тэр сануулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна