Норвегид танилаа хүчиндсэн гэж дөрвөн дүрвэгч ял сонслоо

2016 оны 2 сарын 23

Фото: Norsk Telegrambyra AS / Reuters

 

Норвегийн өмнөд  хэсэг дэх дүрвэгсдийн лагерьт 19 настай залууг хүчиндэж  хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг дөрвөн цагаачид  тулгаж байгаа тухай The Local сонин мэдээлжээ.

 

Мөрдөн  байцаалтын явцад  тэд  Норвегид ирэхээсээ өмнө  танилууд байсан гэнэ. Тэдний өөрсдийнх нь бичсэн видео бичлэг бидэнд байгаа хэмээн цагдаагийн төлөөлөгч хэлсэн байв.

 

Уг хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд Вестфольд дахь транзитийн лагерьт болжээ. Хохирогч хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байлаа.  Хэрэгтнүүдийн гурав нь хохирогчийн хамт дүрвэгсэд бөгөөд нэг нь Шведэд амьдарч байжээ. Түүнийг хоёрдугаар сарын 19-нд баривчилсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна