АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч таван том компани

2016 оны 2 сарын 23

Стокгольмын Энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн (Stockholm International Peace Research Institute) өнгөрсөн оны сүүлчээр зэвсэг үйлдвэрлэгчдийн талаарх 2013–2014 оны илтгэлээ шинэчилсэн юм. Уг илтгэлд дурдагдсан таван том зэвсэг үйлдвэрлэгчийг танилцуулья.

 

 

Улс: АНУ

Зэвсгийн худалдаа: $37 470 сая

 

Lockheed Martin Corporation гэх Америкийн компани нь  нисэх онгоц, сансрын техник, усан онгоц, шуудангийн албаны автоматжуулалт, нисэх буудлын логистикийг эрхэлдэг. Төв байр нь АНУ-ын Мэриленд мужийн Бетесда хотод байрладаг.

 

Lockheed Martin нь  цэрэг, аж үйлдвэрийн томоохон цогцолбор юм. Компани нь ашгийнхаа 95 хувийг ба гадаад орнуудын захиалгаас авдаг.

 

Lockheed Martin  бизнесээ: аэронавтика, цахим системүүд, мэдээллийн систем, сансрын систем гэсэн дөрвөн сегментаар явуулдаг. Дэлхий даяар үйлдвэрүүдэд нь 130 мянган хүн ажилладаг.

 

 

Улс: АНУ

Зэвсгийн худалдаа: $9 810 сая

 

L-3 Communications Holdings компани нь  цэргийн байлдааны удирдлага, холбоо, тагнуул, ажиглалт, байрлалын системүүд, сансрын, нисэхийн навигацийн төхөөрөмжүүд, тэнгисийн сургалтын үйлчилгээ, төхөөрөмжүүдийг бэлтгэдэг. Гол захиалагч нь Пентагон, Дотоод яам, нууц албад, NASA зэрэг болдог. Төв байр нь Нью-Йоркийн Марри-Хилл дүүрэгт байрлана.

 

Фото:northropgrumman.com

 

Улс: АНУ

Зэвсгийн худалдаа: $19 660 сая

 

Northrop Grumman Corporation (NYSE: NOC) гэх компани  цахим болон мэдээллийн, агаар, сансрын ба  усан онгоцны салбарт ажилладаг.

 

Фото:boeing.com

 

Улс: АНУ

Зэвсгийн худалдаа: $28 300 сая

 

The Boeing Company корпораци нь  нисэх онгоц, сансрын цэргийн техник  үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний  байгууллага юм. Төв байр нь Иллинойс мужийн Чикаго хотод байрлана.

 

Корпорацид үндсэн хоёр үйлдвэрийн салбартай. Үүнд: Boeing Commercial Airplanes (иргэний бүтээгдэхүүн), Boeing Integrated Defense Systems (цэргийн болон сансрын техник)  гэсэн хоёр үйлдвэрлэгч ордог.

 

Үүний зэрэгцээ, корпорацид Boeing Capital Corporation (төслүүдийг санхүүжүүлэх алба), Shared Services Group (дэд бүтцийн дэмжлэг), Boeing Engineering, Operations & Technology (бүтээх олох, инновацийн санааг гаргах) зэрэг багтана.

 

Фото:navaltoday.com

 

Улс: АНУ

Зэвсгийн худалдаа: $21 370 сая

 

Raytheon компани нь пентагоны томоохон нийлүүлэгч юм. Ашгинхаа 90 хувийг цэргийн захиалгаар босгодог. Зенитийн пуужингийн "Пэтриот" цогцолбор, “Томагавк” далавчит пуужинг бүтээн үйлдвэрлэгч. Дэлхийн томоохонд орох корпораци юм. 

 

Дэлхийн зах зээлийн 54,4 хувийг АНУ-ын компаниуд эзлэдэг. Гэхдээ 2013–2014 онуудад тэдний үйлдвэрлэл 4,1 хувиар унасныг SIPRI илтгэлдээ тэмдэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна