Мөс хэрэглэж байсан хар тамхичдыг баривчилжээ

2016 оны 2 сарын 23

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Улмаар автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг хураан авч, энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуучууд байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байсан байна.

Мөн тэр өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Peace bridge зочид буудлын авто машины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19,2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэ хэрэгт эрүү үүсгээд байгаа юм байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийсэн үзлэгээр сэжигтэй этгээд Г-ийн биеэс гялгар уутанд 11 хуваан ууталж савласан 18.7 грамм мөс, Б-ийн  авто машинаас 0.5 грамм мөс илэрч эд мөрийн баримтаар хураагдсан ба тэд метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна