Таваарын үнийн уналт үргэлжлэхийг анхааруулав

2016 оны 2 сарын 23

Дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдэр зэрэг таваарын үнийн уналт үргэлжлэхийг анхааруулж байна. Таваарын үнийн уналтад Англи-Австралийн хамтарсан уурхайн олборлолтын “BHP Billiton” групп зэрэг олон улсын томоохон компаниуд алдагдал хүлээж байна. Тухайлбал, “BHP Billiton” группын хагас жилийн цэвэр алдагдал 5.67 тэрбум ам.долларт хүрчээ. Таваарын үнийн уналтад группын орлогыг 37 хувиар буурсан байна.

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, нүүрс, төмрийн хүдрийн хэрэгцээ буурснаар эдгээр таваарын үнэ буурчээ.

“BHP Billiton” нь төмрийн хүдэр, нүүрс, зэс, уран зэргээр олборлолт явуулдаг дэлхийн томоохон уул уурхайн групп юм. Түүнчлэн тус групп байгалийн хий, газрын тосны салбарт хүч үзэх сонирхолтой аж. 1800-аад оны дунд үед Австралид байгуулагдсан Billiton комдани 2001 онд Англи-Нидерландын хамтарсан “BHP” компанитай нэгджээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна