АНУ-ын эдийн засагт дефляци нүүрлэв

2016 оны 2 сарын 23

Фото: Jonathan Ernst / Reuters

 

АНУ-ын Холбооны нөөцийн систем ба Европын төв банкны үнэлгээгээгээр Америкийн эдийн засагт  дефляцийн хандлага хүчтэй илэрч байгаа  гэнэ. Үүний улмаас АНУ-ын ХНС нь инфляцийн зорилгот үзүүлэлтүүдэд хүрч чадахгүй хүндрэлд оржээ.

Эдийн засагт нь инфляци аажмаар нэмэгдэн зорилгот хоёр хувь гэсэн төвшинд хүрнэ гэж ХНС-ин удирдлага  найдаж байна.  Хувийн хэрэглээний зарлагын суурь индекс Core PCE index-ийн үзүүлэлтийн талаар яригдаж байгаа юм. 2016 оны хоёрдугаар сарын 1-нд нийтлэгдсэн Core PCE индексийн өсөлт дөнгөж 1,4 хувьтай байв. Нэгдүгээр сарын үзүүлэлийг хоёрдугаар сарын 26-нд мэдээлэх юм. Харин шинжээчид ХНС нь тавьсан зорилготоо хүрэхэд хүндрэлтэй гэж мэдээлж байгаа.

Эдийн засагт нь инфляцийн бага төвшинтэй байгаа учраас дефляцийн  хандлага  байгаа юм. ХНС-ийн мөнгөний бодлого нь эдийн засгийн идэвхжилтийг  гаргана гэсэн хүлээт олон тооны америк компаниудад байхгүй болж байна. ХНС хэдийгээр бодлогын хүүгээ сүүлийн есөн жилд анх удаагаа нэмсэн ч  тэр нь 0,25–0,5% гэсэн ихээхэн доогуур хэлбэлзэлд байна.  Компаниудад  өөрсдийн бараа бүтээгдэхүүнд зарлагаа гаргана гэсэн хүлээлтгүй болсон учир  бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бага байлгахаас өөр аргагүй байгаа юм.

График ба мэдээ: Hills, Nakata, Schmidt (2016)

Шинжээчдийн хэлж буйгаар, эдийн засагт дефляцийн эрсдэл байгаа нь ХНС-д инфляцийн одоогийн байгаа төвшингнэмэх шаардлагатай гэсэн үг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна