Боксын дэлхийн аваргын бээлийг шинжлэхээр болжээ

2016 оны 2 сарын 23

 

Өнгөрсөн амралтын өдрөөр Германы Оберхаузен хотод Германы  боксчин Феликс Штурм, ОХУ-ын боксчин Федор Чудинов нар энэ аваргын титмийн төлөөх тулаанаа хийсэн юм. Нилээд маргаантай болсон энэ тулаанаар ОХУ-ын тамирчин оноогоор ялагдаж, дэлхийн энэ жингийн супер аваргын титмээ алдсан юм.  Түүний менежер Умар Кремлев тулааны үр дүнд сэтгэл гонсгор байгаагаа мэдээлж тамирчны бээлгийг хор судлалын болон стандартын шинжилгээнд оруулах болсноо илэрхийлжээ.

"Тулааны үеэр Федорын өмссөн бээлийний өнгө  урсч,  миний үйлчлүүлэгчийн нүүрийг улаан өнгөтэй болгосон, харин Штурмын бээлий яагаа ч үгүй. Ингэхээр Федорын өмссөн бээлий мэргэжлийн стандарттай нийцээгүй. Энэ нь ч тулааны үр дүнд нөлөөлсөн. Тэр тулааны 36 минутын дотор л өрсөлдөгчөө нокаутанд оруулах чадвартай байсан. Эдгээрт тулгуурлан бээлийг стандартын шинжилгээнд оруулахаас гадна хор судлалын шинжилгээнд ч бас оруулахаар болсон” гэж Чудиновын менежер  мэдээлсэн байна. Түүний багийнхан улмаар Штурмтай хийсэн тулааны үр дүнг эсэргүүцэж өргөх бичиг хүртэл өгөөд байгаа юм байна. Тэд тулааны шүүгчид хэт нэг талыг барьж шүүлт явуулсан гэж үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна