М.Нямжаргал, Ц.Отгонбилэг нарын хоёр дахь түрүү

2016 оны 2 сарын 23

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-нд “Монгол Коосэн” сургууль дээр боллоо. Ес дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин (үүний дотор Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 4, спортын мастер 1, дэд мастер 8 байв) оролцсон юм.

Швейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход ДДХМ Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг аван түрүүлж, ДДХМ Г.Гэрэлболд 14, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор удаалав. Харин эмэгтэйчүүд долоон тавил наадсанаас ОУИМ М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг аван аваргалж, спортын мастер М.Одгэрэл, ДДХМ А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Сонирхуулахад Ц.Отгонбилэг, М.Нямжаргал нар өнгөрсөн онд оюутны УАШТ-д анх удаа оролцоод түрүүлж байсан бол өнөө жил хоёул амжилтаа давтлаа гэж Монголын даамын холбооноос мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна