Бөхчүүдээ гэж золигийн улс шүү

2016 оны 2 сарын 23

Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнхийн талаар улсын заан том Санжаа ийн хууч хөөрчээ.

-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ. -За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу ? гэснээ -Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна. -Арай ч муухай юм биш үү гэсэнд - Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв. Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад -Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа. -Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс -Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа...

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна