Сирид парламентын сонгууль зарлав

2016 оны 2 сарын 23

 

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх дөрөвдүгээр сарын 13-нд парламентын сонгууль явуулахаар зарлажээ. Сирийн парламентын сонгуульд анх удаа олон нам оролцох аж. Сирийн 250 суудалтай парламентын олонхыг “Baath” нам бүрдүүлдэг.

 

Сирид сүүлд 2012 оны тавдугаар сард парламентын сонгууль явагдаж байсан юм. Тухайн үед хөдөө аж ахуын сайд асан Риад Хижабыг ерөнхий сайдаар томилсон боловч тэрбээр Башар аль-Ассадын эсрэг гол сөрөг хүчний бүлгийг толгойлон тэмцэх болжээ. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн  иргэний дайнд таван жилийн хугацаанд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвэж байна.

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард Венад уулзах үеэрээ Сирийн зөрчлийг шийдэх ерөнхий зураглалыг гаргасны дагуу гал зогсоож, парламентын сонгууль явуулах гэж байна. Сирид ирэх амралтын өдрөөс эхлэн гал зогсоох болсныг АНУ болон ОХУ-ын албаныхан мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна