Н.Энхбаярын Шадар сайд болох асуудлыг хэлэлцээгүй гэв

2016 оны 2 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцсэн эсэхийг асуухад "Энэ талаар хэлэлцээгүй" гэх хариултыг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил өглөө.

Г.Уянга нарын гарын үсэгтэй Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудалд МАХН-ынхан АН-тай санал нэгдэж Засгийн газраа авч үлдсэн. Үүний хариуд Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироо хийгдсэн гэж хардах хүмүүс нийгэмд байгаа аж. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэхэд оролцохгүй “шантааж” хийж байсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас Засгийн газарт  ирүүлсэн албан бичигт Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа дуусаагүй, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар дурьдсан байдаг. Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдад томилох тухай асуудал “замхарч” байгаа бололтой. Энэ асуудалд МАХН-ынхан өнөөдөр байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарласан. Тун удахгүй тус намын байр суурийг хүргэх болно.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна