АНУ-ын бэлгэдэл шувуу олноороо үхжээ

2016 оны 2 сарын 23

 

Мэриленд муж улсын Зүүн эрэг фермийн ойролцоо АНУ-ын бэлгэдэл шувуу болох цагаан толгойт бүргэд олноороо үхжээ. Мэриленд муж улсад 13 ширхэг бүргэд шувуу үхсэн нь хордсон байх магадлалтай гэнэ. Албаныхны мэдээлснээр үхсэн шувуудад ил шарх байхгүй тул хордсон эсвэл хордуулсан байх магадлалтай гэж үзжээ. Мэриленд муж улсын албаныхан энэ хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд 2500 ам.долларын шагнал амлаж байна.

 

Сүүлийн 30 жилд бүргэд шувуу ийм олноороо үхсэн тохиолдол гараагүй аж. Одоогоос хоёр жилийн өмнө Монтгомери хотод хоёр цагаан толгойт бүргэдийг буудсан хэрэг гарч байжээ. АНУ-д бүргэдийг Дотоод хэргийн яамны тусгай  зөвшөөрлөөр л агнадаг аж.

 

Цагаан толгойт бүргэд нь ховордсон төрөл зүйл биш боловч АНУ-ын төрийн хамгаалалтад байдаг байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна